Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 2,519 тохиолдол шинээр батлагдаж, 18 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,519 тохиолдол шинээр батлагджээ.

Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 306,603 болж нэмэгдлээ.

Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,154 нь нийслэл хотод
  • 1,365 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор халдвар авсны улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Харин гэрийн хяналтад 62,426 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 7,053 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 18 хүн нас баржээ.

Б.Пүрэвдоржийн чат үнэн болохыг АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрлөө
Б.Пүрэвдоржийн чат үнэн болохыг АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрлөө
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.