Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдоржийн чат үнэн болохыг АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрлөө

АН-аас “Одоо боллоо” цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар АН-ын зохион байгуулж буй цуглааныг дэмжиж буйгаа илэрхийлж, нэгдсэн юм.

Харин Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, Ард Түмний Штабын тэргүүн Б.Жагар цуглааны өмнө Сүхбаатарын талбайд ирж,: "Уг цуглааныг УИХ-ын нөхөн сонгууль угтсан улс төрийн үйл ажиллагаа. АН нөхөн сонгуулийн өмнө, УИХ-ын чуулганы нээлтийн үед улс төржих бус бүх цаг үед сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг байх ёстой. Хэрвээ та нар мөнгө аваагүй л юм бол маргааш дахиад талбай дээр хүрээд ир, банкны зээлийн хүү, шатахууны үнийн өсөлтийн эсрэг хамтдаа тэмцэе" гэв.

Цуглааны өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн "Сайн байцгаана уу? Нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өгөхийг гишүүдээс хүсч байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байна" гэсэн чат нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн билээ.

Тэгвэл уг чат бодит үнэн болохыг УИХ дахь АН-ын бүлгийн Дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар цуглааны үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хүлээн зөвшөөрчээ.

С.Сарнай

Японы “Яанагигаура” ахлах сургуульд суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж эхэллээ
Японы “Яанагигаура” ахлах сургуульд суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж эхэллээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.