Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аравдугаар сард хөл хорио тогтоохгүй

Аравдугаар сарын 1-нээс хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас тодруулахад "Энэ бол ташаа мэдээлэл. Хөл хорио тогтоох талаар ямар ч зүйл яригдаагүй" хэмээв.

Харин коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан ч энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа билээ.

Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж ХӨСҮТ үзсэн байна. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргаж байжээ.

"Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох асуудлаар Засгийн газрын хуралдаанд ямар нэгэн санал оруулаагүй байна. Тиймээс ийм асуудал яригдаагүй гэсэн үг" гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлж байв.

Коронавируст халдварын 1,991 тохиолдол шинээр батлагдаж, 19 хүн нас барлаа
Коронавируст халдварын 1,991 тохиолдол шинээр батлагдаж, 19 хүн нас барлаа
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.