Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын 1,991 тохиолдол шинээр батлагдаж, 19 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийхэд 1,991 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 296,766 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,043 нь нийслэл хотод,
  • 945 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 6,848 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 19 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор хамгийн олон хүн эндсэн тохиолдол болж байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,152 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,501 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 65,419 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Парламент найм хуралдахдаа 24 хууль хэлэлцэж, шинэ жишиг тогтоох уу?
Парламент найм хуралдахдаа 24 хууль хэлэлцэж, шинэ жишиг тогтоох уу?
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.