Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Рич голден буллс эдүкэшн” ХХК 32 барилгын компаниас 3.5 тэрбум төгрөг залилжээ

Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 72 сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг Засгийн газартай байгуулсан “Рич голден буллс эдүкэшн” ХХК 32 барилгын компаниас 3.5 тэрбум төгрөг залилсан талаар бүтээн байгуулалтын ажилд оролцсон барилгын компаниудын төлөөлөл мэдэгдлээ.

Тодруулбал “Рич голден буллс эдүкэшн” ХХК-ийн удирдлагууд “Гүйцэтгэлийн баталгаа” нэрээр 32 барилгын компаниас 110-210 сая төгрөг авч, ор сураггүй алга болжээ. Концессын гэрээгээр сургууль, цэцэрлэг барих уг төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажилласан барилгын компаниуд өнгөрсөн хугацаанд ажлын хөлсөө авч чадахгүй хохирсон байна. “Рич голден буллс эдүкэшн” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас 5000 орчим хүүхэд хүлээн авах сургууль, цэцэрлэгийн барилгууд царцсан байдалтай 4-6 жилийн нүүрийг үзэж байгаа юм.

“Рич голден буллс эдүкэшн” ХХК залилуулсан 16 барилгын компанийн 300 гаруй ажилтан Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийн хүртэл тодорхой хариу авч чадаагүй байна. Засгийн газар концессын гэрээ байгуулсан “Рич голден буллс эдүкэшн” ХХК-тай хариуцлага тооцож бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон барилгын компаниудад учирсан хохирлын барагдуулахад анхаарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдээд байна.

С.Энхболд: Хүүхэд сургууль, цэцэрлэгийн орчноос илүү гэр бүлээсээ халдвар авах магадлал өндөр байна
С.Энхболд: Хүүхэд сургууль, цэцэрлэгийн орчноос илүү гэр бүлээсээ халдвар авах магадлал өндөр байна
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.