Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нэгдүгээр ангид орох зургаан настнуудыг НАЙМДУГААР САРЫН 16-наас цахимаар бүртгэнэ“

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс танхимын болон цахим хэлбэрээр эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан.

Энэ дагуу нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас цахимаар явуулахаар төлөвлөсөн тухай нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Уг нь зургаан настнуудын бүртгэлийг өнөөдөр эхлүүлэх тухай мэдээлэл өгч байсан юм.

2021-2022 оны хичээлийн жилд 1,515 цэцэрлэгт 232,000 хүүхэд 854 сургуульд 718,817 сурагч 75 МСҮТ-д 40,165 суралцагч 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцах юм байна.

  • Цэцэрлэгийн 4, 5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхлээд танхимын болон танхимын бусаар ЕБС-тай адил эхлүүлнэ. Тав хоног танхимаар хичээлдээ ирнэ. Тав хоног гэртээ байж цахимаар хичээлээ хийнэ.
  • Ногоон бүсэд 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явна хэмээн БШУ-ны сайд мэдээлсэн билээ.
Аж үйлдвэрийн IV хувьсгал ба цахим үндэстэн
Аж үйлдвэрийн IV хувьсгал ба цахим үндэстэн
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.