Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТТАХН эмнэлэг “эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын сарын аян“-ыг эхлүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалын хүрээнд жил бүрийн 08 дугаар сарыг “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Уг аяны хүрээнд ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулж, тасралтгүй хөгжих боломжийг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн орчин, нөхцөлийг сайжруулах, санаа бодлыг сонсож, халдварт цар тахлыг хамтын хүчээр даван туулах болон эрүүл мэндийн салбарын бодлого, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сурталчилан таниулах зорилгоор олон чиглэлийн үйл ажиллагааг төлөвлөж байна.
2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нийт ажилтан, албан хаагчиддаа ажлын иж бүрэн хувцасаар хангасан бөгөөд сарын аяны хүрээнд эмнэлгийнхээ ажилтнуудын нийгмийн хамгааллыг дэмжсэн бодит ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх юм.

1,100 километр гүйх зорилготой ахлах ахлагч Т.Рэнцэнбадам дөрөв дэх өдрөө 115 километр замыг туулжээ
1,100 километр гүйх зорилготой ахлах ахлагч Т.Рэнцэнбадам дөрөв дэх өдрөө 115 километр замыг туулжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.