Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын 1,178 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,178 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 169,851 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 361 нь нийслэл хотод,
  • 817 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,047 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 836 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,611 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,174 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Д.Ихбаяр: Авто угаалгын газрууд саарал ус ашигласнаар өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэмнэнэ
Д.Ихбаяр: Авто угаалгын газрууд саарал ус ашигласнаар өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэмнэнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.