Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио 2020 олимпын наадмын дэвжээнд чөлөөт бөхийн хоёр монгол тамирчин зодоглоно

Токио 2020 олимпын наадмын дэвжээнд өнөөдөр Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин гарна.

Э.БЭХБАЯР

Өнөөдөр эрэгтэй чөлөөтийнхөн тэмцээнээ эхлүүлж байна.

Эрэгтэй багаас эн тэргүүнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр дэвжээнд гарах бөгөөд эхний даваанд Европ тивийн аварга армен бөх Арсен Арутюнантай барилдах сугалаа татав.

Эхний учраагаа давбал Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын аль нэгтэй барилдана. Иран бөх нь Азийн аварга цолтой бол турк бөх нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай юм.

Манай тамирчдын барилдаан 10:30 цагт эхлэх бөгөөд Б.Хонгорзул хоёр, Э.Бэхбаяр зургаа дахь барилдаанд дэвжээнд гарна.

Б.ХОНГОРЗУЛ

Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-д эхний барилдаанаа Францын Матилде Ривиерагийн эсрэг хийх сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай нэгэн.

Хэрэв түүнийг хожвол шөвгийн наймд Олимп, дэлхийн аварга Япон бөх Р.Кавайтай барилдах магадлал өндөр байна.

"Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад олгох эхний ээлжийн 1 сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагууд руу шилжүүлж эхэллээ"
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.