Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахлах ахлагч Э.Даваажамц 2,100 гаруй километр гүйхдээ мандуулж явсан Төрийн далбаа болон цэргийн дүрэмт хувцсаа музейд хадгалууллаа

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц энэхүү хол замыг туулахдаа байнга авч явсан Монгол Улсын Төрийн далбааг цэргийн дүрэмт хувцсынхаа хамтаар Монгол цэргийн музейд хадгалууллаа.

Ахлах Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жил, ирэх 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан холын зайн гүйлтээ 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас эхлэн 46 хоногт 2127 км замыг туулсан ба энэ сарын 17-ны өдөр бариандаа орсон юм.

сонин mn

Тэр бээр эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйсэн анхны хүн, анхны цэргийн алба хаагч, анх удаагаа сургалтын зэвсгийг явганаар хүргэсэн гэдгээрээ онцлогтой.

Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг "Монгол Улсын Зэвсэгт хүчний нэн шинэ түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөн, цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан монгол цэргийн тэсвэр хатуужил, эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж чадсанд баяр хүргэе" хэмээв.

сонин mn

Ийнхүү түүний энэхүү амжилтыг илэрхийлсэн эд өлгийн зүйлийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн авсан бөгөөд түүнд “Дурсамж” гардууллаа.

Эл өдөр ахлах ахлагч Э.Даваажамц багийн гишүүдийн хамтаар Монгол цэргийн музейн тайлбартай аялалд оролцож, музейн хамт олонтой сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ажээ.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Хүний эрхээр “бамбай” хийхгүй байхыг хуулиар зохицуулж өглөө
Хүний эрхээр “бамбай” хийхгүй байхыг хуулиар зохицуулж өглөө
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.