Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.ТУЛГА: Дасгалжуулагч хүн хамгийн сайн тамирчнаа хэзээ ч хасахгүй

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийнхан “Токио-2020”-д өрсөлдүүлэх бүрэлдэхүүнээ өчигдөр зарласан. Олимпийн наадамд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нар оролцохоор болж байна. Харин Даваасүрэнгийн Ганзул, Баатарын Болор-Эрдэнэ нар тэмцээнийг өнжихөөр болсон нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тэр бүү хэл хоёр тамирчны ар гэрийнхэн ч энэ үйл явдалд сэтгэлд дундуур байгаагаа хэвлэлд илэрхийлж байгаа.

Тэгвэл энэ асуудлаар сагсан бөмбөгийн 3×3 шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч С.Тулга цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.

Тэрбээр “Өмнөговь аймагт хийсэн бэлтгэлийн үеэр Д.Ганзулын нуруу нь татсан. Токиогийн олимпод оролцох тамирчдаа сонгох үеэр нуруу, өвдөгний бэртэл нь дахиад сэдэрсэн. Одоо гайгүй байгаа.

Б.Болор-Эрдэнэ Токиод ирэхээс долоо хоногийн өмнө Д.Ганзултай мөргөлдөөд хамраа хугалчихсан. Олимпод оролцуулах боломжийг эрэлхийлээд Токиод авч ирсэн юм. Энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хоёр жилийн бэлтгэл, ур чадвар, амжилтыг нь харгалзаж байгаад тамирчдаа сонгосон. Дасгалжуулагч хүн хамгийн сайн тамирчнаа хэзээ ч хасахгүй. Бэртэл, гэмтлийг яалтай билээ.

Ганзул, Болор-Эрдэнийн гэр бүлээс, найз нөхдөөс нь уучлалт гуйя. Бэртлийн улмаас оролцуулах боломж үнэндээ гарсангүй. Хэнийг нь x хасаагүй. Одоо олимпод оролцохоор сонгогдсон дөрвөн тамирчин ямар ч буруугүй. Сайдын, даргын охин биш. Жирийн айлын хүүхдүүд. Манай багийн охидууд руу зарим хүн их дайрч, сошиалаар элдэв юм бичиж байна. Том тэмцээний өмнө тамирчид руу битгий дайраарай. Уг нь ийм зүйл ярихгүй байя гэж бодож байлаа.

Монгол Улс сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод оролцохоор болсон нь өөрөө том амжилт. Элдэв цуу яриа тараан, бидний дунд яс хаяарай. Хэрвээ алдаа дутагдал байгаа бол бүх хариуцлагыг би хүлээнэ” гэлээ.

Эх сурвалж: shuurhai.mn

Ж.НОРЖМАА: Би охиноо галаас чирч гаргаад 4 цаг тэвэрч суусан...
Ж.НОРЖМАА: Би охиноо галаас чирч гаргаад 4 цаг тэвэрч суусан...
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.