Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.НОРЖМАА: Би охиноо галаас чирч гаргаад 4 цаг тэвэрч суусан...

Аялагч Н.Байгалмаа өнгөрсөн тавдугаар сарын 18-ны шөнө монгол гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг эдүгээ хүртэл шалгаж байгаа бөгөөд галын шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа гэдгийг прокурорын байгууллага өчигдөр мэдэгдэв.

Түүнчлэн талийгаач өөр хүнтэй хамт байсан шатсан гэх мэдээллийг талийгаачийн хадам ээж Э.Цэрэн олон нийтийн сүлжээгээр мэдэгдээд байгаа. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас эрс няцааж, талийгаач ганцаараа байсныг мэдэгдэж байгаа юм.

Уг мэдээллийн талаар талийгаачийн ээж Ж.Норжмаа мөн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Сайхан тавиланг хэцүү болгож, сайхан гэр бүлийг хэрүүлээр самраад дуусгалаа. Цэрээн чиний том хүү, хоёр ач охин миний хажууд байна. Эднийг хайрлахгүй юм аа гэж бодоход тайван орхиод өгөөч. Гэнэтийн лай хэлж ирдэггүй шүү дээ. Бид бүгд гэрээ зөөж бусдын адилаар охин гэрийн дотор хөшиг, цаваг угааж, хөгшин хоёр зээтэй ус зөөж, би уураг чанаж, заваараа худаг ажиллуулж хүн бүр л дор бүрнээ ажиллаж байсан өдөр юм. Хэрэг гарахад хоёр зээ минь гадаа бүгдийг харж “Ээж ээ” гэж орилж байсан. Харин би гэрийн бүслүүр хэрчиж, хүүгийн хамт галаас охиноо чирч гараад хажууд нь дөрвөн цаг орилж суусан. Цөхрөхдөө би өөрийгөө охины цогцтой хамт бичлэг хийж авсан.Гадны хүн шөнө байтугай өдөр ч байгаагүйг ичихгүй бол хоёр ачаасаа асуугаарай. Чамд хэлээд өгөх байх аа. Юуны чинь Э, Б гэх хүний цогцос бэ. Юун нотолгоо, нотолгоо чинь бид. Чамаас болж хоёр охины зүрх шаналж байна. Эмээгээ байг гэхэд энгийн хүн ч ийм зүйл бичихгүй дээ. Араатан амьтнаас доор сэтгэлтэй монгол эмээ байгаад их харамсаж байна. Охиныг минь амьдад ч, үхсэн ч гүжирдэж, тамлаж байна” гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn

Хөвсгөл далайд машинаа угаасан эмэгтэйг НӨХӨР НЬ ИНГЭЖ ӨМГӨӨЛӨВ
Хөвсгөл далайд машинаа угаасан эмэгтэйг НӨХӨР НЬ ИНГЭЖ ӨМГӨӨЛӨВ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.