Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулах шийдвэр гарчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанаар 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Энэ онд ЭЕШ өгөх 40,000 гаруй хүүхдийн 38,200 нь 17-18 насныхан буюу наймдугаар сарын 19-н гэхэд бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа юм.

Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжих шаардлага бий. Эцэг эхчүүдээс ЭЕШ-ыг цуцалж, шууд дүнгээр нь тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал их ирүүлсэн. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар нь дүйцүүлэх боломж байгаагүй" гэлээ.

Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгнө. Шалгуулагчдыг насны бүтцээр нь авч үзвэл:

  • 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан
  • 25,082 нь 18 настнууд
  • 1,675 нь 15-17 насныхан юм.

Сонирхуулахад, Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдаас хамгийн ахмад нь 58 настай хүн байгаа юм. Мөн их, дээд сургуульд элсэх босго оноог 480 байхаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон билээ.

Коронавируст халдварын 1,309 тохиолдол шинээр батлагдаж, таван иргэн нас барлаа
Коронавируст халдварын 1,309 тохиолдол шинээр батлагдаж, таван иргэн нас барлаа
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.