Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын 1,309 тохиолдол шинээр батлагдаж, таван иргэн нас барлаа

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,309 тохиолдол шинээр батлагдав.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 149,733 боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 523 нь нийслэл хотод,
  • 786 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 3,501 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-80 насны таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,941 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 13,164 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл

  • Хөнгөн – 5,852
  • Хүндэвтэр- 2,979
  • Хүнд – 896
  • Маш хүнд - 214 хүн байна.

Энэ долоо хоногийн Бямба гараг АЖЛЫН ӨДӨР
Энэ долоо хоногийн Бямба гараг АЖЛЫН ӨДӨР
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.