Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавирусийн 2308 тохиолдол шинээр батлагдаж, 60-80 гаруй насны ТАВАН хүн нас барлаа

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварыг илрүүлэхээр 12,539 хүнээс сорьц авч, шинжилгээ хийхэд 2,308 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 134,270 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн 2,308 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол 2,307 нь хүн амын дунд бүртгэгдсэн буюу дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 1,367 нь Улаанбаатар хотод
  • 940 нь орон нутагт батлагдсан байна.

Өнгөрсөн хоногт халдвар авсан нь батлагдсан хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл 30-34 насны иргэд хамгийн их өвчилжээ. Харин 0-17 насны 602 хүүхэд халдвар авсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 60-80 гаруй насны таван хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Түүнчлэн нийт 2,673 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 96,513 болоод байгаааг ЭМЯ мэдээллээ.

Эх сурвалж: shuurhai.mn

“Токио-2020” олимпын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг
“Токио-2020” олимпын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.