Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Токио-2020” олимпын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио 2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улс анх удаа эрх авсан бөгөөд олимпод бэлтгэх шигшээ багийг 8 хүний бүрэлдэхүүнтэй 2019 онд эцсээр байгуулсан юм. “Ковид-19” цар тахлын хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоо дайчлан бэлтгэл сургуулилтаа хангасаар байна.

Олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журам нь тухайн тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, бэртэл гэмтэл, сэтгэл зүйн сорилууд, тоглолтын системын сурц, сорил тэмцээнүүдэд хэрхэн тоглосон зэрэг тоон үзүүлэлтэд тулгуурлан шигшээ багийн 6 дасгалжуулагч, холбооны удирдлагуудын саналыг үндэслэн сонгон шалгаруулахаар заасан байдаг.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, “Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмын дагуу нэг баг 4 үндсэн тоглогч, 2 солилцооны тоглогч нийт 6 тоглогчтой байхыг заасан ба солилцооны тоглогчдыг олимпын наадам эхлэхээс 1 хоногийн өмнө болох техникийн зөвлөгөөн дээр солих боломжтойгоор дүрмэндээ заасан байдаг.

“Токио 2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн очих Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд:

1. Баясгалангийн Солонго

2. Энхтайваны Чимэддолгор

3. Мөнхсайханы Цэрэнлхам

4. Онолбаатарын Хулан

5. Даваасүрэнгийн Ганзул

6. Баатарын Болор-Эрдэнэ нар багтлаа.

Манай баг 7 дугаар 16-нд Токиог зорих бөгөөд олимпын өмнө сорил тоглолтууд хийж эцсийн байдлаар 7 дугаар 23-нд үндсэн 4 тоглогчоо зарлах болно.

сонин mn

“Залуучуудын шигшээ багийн тоглогчид Б. Ариунцэцэг, Г.Минжин нар бэртлийн улмаас өнжиж байгаа ч залуу тамирчдын хувьд олимпын циклийн бэлтгэлд хамрагдаж өндөр ачаалал авч ур чадвараа ахиулсан. Тэд бэртэл гэмтлээ сайн эмчлүүлж U23 хүртлэх насны Дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдөх болно” хэмээн Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо /Mongolian 3x3 Basketball Association/-ноос мэдээллээ.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Кубын “Soberana 02” вакцин 91.2 хувийн үр дүн үзүүлжээ
Кубын “Soberana 02” вакцин 91.2 хувийн үр дүн үзүүлжээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.