Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кубын “Soberana 02” вакцин 91.2 хувийн үр дүн үзүүлжээ

ХАВАНА. /TASS/. Кубын эрдэмтдийн гарган авсан “Soberana 02” коронавирусний вакцины үр дүн урьдчилан сэргийлэх тарилгын гурав дахь тунг хийлгэсэн үед 91.2 хувьтай байна гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.

Уг вакциныг хийлгэсэн хүн гурван тун тариулах ёстой бөгөөд сүүлийн тунг “Soberana Plus” вакцинаар хийлгэх ёстой байна. Кубын эмч нар “Soberana Plus”-ыг мөн халдвар аваад эдгэрсэн хүмүүст хэрэглэхээр төлөвлөж байгаа аж. “Soberana 02” вакцины үр дүнгийн талаар зургаадугаар сарын хоёрдугаар хагаст мэдээлжээ. Уг вакциныг хоёр тунгаар хийсэн үед 62 хувийн үр дүнтэй байгаа бөгөөд энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “COVID-19”-ийн вакцинд тавьж буй шаардлагыг хангаж байгаа юм.

Арлын тус улсын эрх баригчид мөн дотооддоо гарган авсан коронавирусний өөр нэг вакцин болох “Abdala”-г иргэдээ дархлаажуулахад хэрэглэж байна. Албан ёсны мэдээллээр, уг вакцин 92 гаруй хувийн үр дүн үзүүлжээ. Кубын 11 сая хүн амаас 1.5 сая орчим нь коронавирусний вакцин хийлгэсэн байна. Эрх баригчид оны эцэс гэхэд бүх иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

Кубад коронавирусний халдварын анхны гурван тохиолдол 2020 оны гуравдугаар сарын 11-нд батлагдсан байна Албан ёсны мэдээллээр, тус улсад 218 мянга гаруй тохиолдол илэрч, 1431 хүн нас барсан бол 195 мянга гаруй өвчтөн эдгэрчээ. Сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тохиолдол эрс нэмэгдэж, өдөрт бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо энэ сард зургаан удаа дээд үзүүлэлтэд хүрсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Өнжсөн наадмын эргэн тойронд
Өнжсөн наадмын эргэн тойронд
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.