Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Ресторан, кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, цайны газар, буфетууд маргаашаас заалаар үйлчлэхгүй"

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар тус комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Засгийн газрын тогтоолоор Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунган ажиллаж байгаа. Нийт 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 төрлийг нээгээд есөн төрөл нь хаалттай байсан ч явцын дунд тодорхой үйлчилгээнүүд дээр холбогдох асуудал гарсан учраас тодорхой хязгаарлалтыг богино хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар хаалттай хэвээр байгаа үйл ажиллагаа:

  • Жагсаал цуглаан
  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга
  • Хурим найр дайллага цайллага
  • Дэн буудал
  • Нийтийн бүжиг
  • Бүх төрлийн бүжгийн клуб
  • Бүх төрлийн баар
  • Соёл урлагийн арга хэмжээ
  • Үзвэр үйлчилгээ
  • Спортын бүх төрлийн үйл ажиллагаа
  • Цахим ба автомат тоглоомын газар
  • Өргөтгөсөн ба үзэсгэлэн худалдаа
  • Шашин сүм хийд мөргөлийн газар
  • Саун зэрэг үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байгаа.

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфет үйл ажиллагааг 2021 оны зургаадугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэхийг нь хориглосон. Амралтын газрын үйл ажиллагаанд долоо хоногийн хязгаарлалт тогтоосон талаар өмнө нь мэдээлсэн. Холбогдох хяналт шалгалтыг үйлчилгээний байгууллагуудад тавьж явна. Улаанбаатарын хэмжээнд явуулын 40 амбулатори ажиллаж, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлж байна" гэв.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.