Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАСГИЙН ГАЗАР: Аймаг сумдын наадмыг хориглож, улсын наадмыг ЦАХИМААР хийнэ

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгчээ. Наадмыг цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон.

Түүнчлэн бүх аймаг, сумдын баяр наадмыг зогсоох, хориглох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.

Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 10 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай албан бус мэдээ гарсан.

Коронавирусийн батлагдсан тохиолдол 2,395-аар нэмэгдлээ
Коронавирусийн батлагдсан тохиолдол 2,395-аар нэмэгдлээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.