Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахлах ахлагч Э.Даваажамц 10 дахь өдрөө гүйж, 450 км зам туулжээ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц гараанаас гарснаас хойш 10 хоногт 450 км зам туулжээ. Ойрын өдрүүдэд салхи цастай, шуургатай, нартай халуун байгаа ч тэр хоногт 40-45 км гүйх зорилгоо умарталгүй гүйсээр байна.

Тэрбээр Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км замыг гүйж туулахаар 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан билээ.

Э.Даваажамц гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд өдөрт 40-45 км гүйснээр долоодугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон байна.

эх сурвалж: gogo.mn

Д.Нямхүү: Миний зөв, бурууг шүүх шийднэ
Д.Нямхүү: Миний зөв, бурууг шүүх шийднэ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.