Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавирусийн 1177 тохиолдол нэмэгдэж, 34 болон 64 настай ХОЁР хүн нас баржээ

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн илрүүлэх шинжилгээг 6000 гаруй хүнд хийхэд 1177 тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдварын хүндрэлийн улмаас 34 настай эрэгтэй болон 64 настай эмэгтэй нас барсан байна.

Харин эдгэрсэн хүний тоо 300 байна. Шинэ халдварын 867 нь Улаанбаатарт байгаа бол орон нутагт 317 байна. Тодруулбал, 18 аймагт шинэ тохиолдлууд бүртгэгджээ.

Орон нутгийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь орон нутагт зорчих урсгал нээгдсэн, халдварын гололмоос эрсдэлтэй хүмүүс очсон, халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбоотой гэж ЭМЯ онцолж байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.