Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ

Н.Түвшинбаярыг тойрсон асуудал өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхааралд байв. Тэрээр МҮОХ-ны тамгыг аваад сураггүй болсон төдийгүй Олон улсын олимпийн хороонд өөрийг нь авч үлдэхийг "гуйсан" захидал ч олон нийтэд ил болсон юм. Энэ тухай тус хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэтэл хурал болж байх үеэр МҮОХ-ны тамга, тэмдгийг авч явсан байна. Энэ маргаан удаан үргэлжилбэл манай улсын тамирчид өөрийн улсын далбааг мандуулж чадахгүй, цагаан тугтай олимпод оролцох эрсдэл үүсэж болзошгүй” гэж байв.

Энэ мэдэгдлийн дараа Н.Түвшинбаяр тамгаа өгсөн гэж дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар албан ёсоор мэдэгджээ. Ингэхдээ ямар нэгэн анхаарал татахуйц тайлбар мэдээллийг Н.Түвшинбаяр хийгээгүй гэнэ.

Эх сурвалж: shuurhai.mn

Хотод 2 дахин үнэтэй шахсан
Хотод 2 дахин үнэтэй шахсан "Моннис моторс"-ын шар АВТОБУСНЫ МААПААН
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.