Монгол Улсад сүүлийн 24 цагт 6823 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн 629 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт халдварын тоо 51247 болж байна.
Харин эдгэрч гарсан хүмүүсийн тоо 754 байна. Харамсалтай нь энэ халдварын хүндрэлээр 5 хүн нас барсан бөгөөд тэд 33-89 насны хүмүүс байжээ.
Шинэ халдварын 603 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт байна. Тодруулбал,
- Өвөрхангай аймагт 7
- Орхон аймагт 4
- Төв аймагт 4
- Архангай аймагт 4
- Дархан-Уул аймагт 1
- Говь-Алтай аймагт 1 тохиолдол байна.
Эх сурвалж: shuurhai.mn