Налайх дүүргийн 6-р хороо, Тэрэлжийн зам дээр .... УНҮ дугаартай автомашины цонхоор жаахан охид гарч, хөдөлгөөнд оролцож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Тус үйлдлийг нэгэн иргэн цахим хуудаснаа нийтэлж, "Энэ хавьд цагдаа байна уу. Үхвэл яанаа. Жаахан охид арай ч дээ. Арай дэндүү юм." хэмээн нийтэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын холбогдох албанаас тодруулахад "Тээврийн цагдаагийн албанд уг үйлдлийг шалгаад хариуцлага тооцох үүрэг өгсөн" гэсэн юм.