Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Гантөмөр: Өнөөдрөөс эхлэн бүх төрлийн ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР 22:00 цаг хүртэл ажиллана

УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.

ААН-үүдийн ажиллах цагийн хуваарийг энгийн горимд шилжүүллээ

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн 22:00 цаг хүртэл ажиллана. Ресторанууд хуучин цагийн хуваариар буюу 00:00 цаг хүртэл ажиллах юм.

Түүнчлэн тавдугаар сарын 22-ноос эхлэн доор дурдах есөн томоохон зах худалдааны төв ажиллах бөгөөд УОК-оос гаргасан холбогдох шийдвэр буюу Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлагыг биелүүлэх ёстой. Тухайлбал, Хархорин, Шинэ Сандэй, Нарантуул, Дүнжингарав, Сандэй плаза Шөнийн зах, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Бөмбөгөр худалдааны төв ажиллана." гэв.

Тавдугаар сарын 22 буюу бямба гарагаас эхлэн

  • Вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно.
  • 17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • Есөн том зах, худалдааны төвийг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт.
  • Хоол үйлдвэрлэгчид давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд 50 хувь дүүргэлттэй заалаар үйлчилнэ.
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
ТАНИЛЦ: Энэ сарын 22-ноос НЭЭГДЭХ зургаан төрлийн үйл ажиллагаа
ТАНИЛЦ: Энэ сарын 22-ноос НЭЭГДЭХ зургаан төрлийн үйл ажиллагаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА