УОК-оос энэ сарын 22-ноос хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг нээж, зах худалдааны төвүүд хэвийн ажиллаж эхлэхтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Энэ сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Тус зургаан төрлийн үйл ажиллагаа нь вакцины давтан тун аваад 14 хоносон иргэдэд нээлттэй.
1. Орон нутгийн замын хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан вакцины давтан тунгаа хийлгэсэн хүмүүс болон 0-17 насны хүүхдүүдээс PCR шинжилгээ шаардахгүй.
2. Томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болох ресторан зоогийн газрууд 50 хувийн дүүргэлттэйгээр давтан тун аваад 14 хоносон иргэдэд заалаар үйлчилж болно.
4. Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
5. Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
6. Саун, халуун усны газрууд 50 хувийн дүүргэлттэй ажиллана” гэв.
Харин баар, караоке, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээгээгүй байгаа юм байна.