Цагдаагийн ажилтнууд нэгнийгээ автомашинаар мөргөж хүнд гэмтээсэн ноцтой осол энэ сарын эхээр гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайн гүүрний орчимд уг хэрэг болсон байна. Замын цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад автомашинд мөргүүлжээ.
Харин мөргөсөн жолооч нь мөн цагдаа байсан аж. Уг хэргийг ЦЕГ-ын Тусгай субъектийг шалгах хэлтэс шалгаж, эхэлжээ. Түүнээс гадна уг хэргийг дотроо ихэд нууцалж, гадагш мэдээлэхгүй байх үүргийг өгөөд байгаа гэнэ.
Мөргүүлсэн цагдаагийн бие тааруу, эмнэлэгт эмчлүүлж байна.
Эх сурвалж: shuurhai.mn