Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргүүдээ дэглэж бичлэг хийсэн Хүндэт харуулын ангийнханд 6 сарын хорих ял оноолоо

Цэргийн албан хаагчдын эрүүл мэнд, амь нас хохирсон олон хэрэг өнгөрсөн хугацаанд шилээ даран гарсан. Мөн цэргийг дэглэж буй бичлэг ч олон нийтэд ил болсон юм. Тэгвэл сүүлийн хэргийг шүүх шийдвэрлэжээ.

Тодруулбал, Өнгөрсөн 2 дугаар сард Зэвсэгт хүчний хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд нэгэнтэйгээ зүй бусаар харьцаж, дэглэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хэсэг бүлэг цэрэг хоёр цэргийг дарамталж явган суулгаж, "Лалар минь дуул, ална. Одоо дуул" гэх мэтээр дарамтлан гарыг нь өргүүлж буй үйл явдал бичлэгт бичигдсэн байв. Харин нөгөө цэргийн гарыг нь өчиж өрөх зэргээр дарамталж байв. Дарамтлуулж буй цэрэг нулимс унагааж байсан ч нэг ч үг дуугарахгүй, бусдынхаа хэлснийг биелүүлж байлаа. Бусдыгаа дарамталж буй цэргүүд "яадаг юм одоо халагдлаа" гэх зэргээр хоорондоо ярьж байв. 

Уг хэрэгт Прокурорын газраас хэрэг үүсгэн шалгаж М, Э, О нарт Эрүүгийн хуулийн 28.3.1-д зааснаар:

  • Цэргийн дүрмийн бус байдлаар хараилцаж дарга захирагч нь захирагчдаа зодсон, хүч хэрэглэсэн,
  • 28.4.1-т заасан "Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байжээ. 

Уг хэргийн шүүх хурал өчигдөр болж М, Э, О нарт тус бүрт нь 6 сарын хорих ял оноож шийдвэрлэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ЭМЯ: Коронавирусийн шинэ тохиолдол 349 бүртгэгдэж, долоон хүн нас баржээ
ЭМЯ: Коронавирусийн шинэ тохиолдол 349 бүртгэгдэж, долоон хүн нас баржээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.