Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ: ҮАБЗ-ийн хурал дээр Х.Баттулга тулгаж, Л.Оюун-Эрдэнэ хаяж гарсан гэв үү

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын нэр бүхий гишүүд Төв талбай дээр өлсгөлөн зарласан хэвээр байна. Харин СЕХ С.Эрдэнийг бүртгэх боломжтой гэж мэдэгдээд байгаа.

Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүд СЕХ-ны өчигдрийн шийдвэрийг эсэргүүцэн ҮАБЗ-д шаардлага хүргүүлээд байсан юм. Тэгвэл ҮАБЗ хуралдсан уу, юу ярилсан тухай асуудал олны анхаарал татаж байгаа.

Шаардлага хүргүүлсний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн гишүүдэд зар тараасан гэнэ. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон бөгөөд хурал богино хугацаанд үргэлжилсэн мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ бүртгэх ёстой. СЕХ-ны үйл ажиллагаанд МАН, Засгийн газар нөлөөлөөд байна гэх агуулгыг ярьжээ.

Энэ мэдэгдлийг сонссон Ерөнхий сайд тун эгдүүцэж, "Ийм зүйлийг ҮАБЗ-ийн хурал дээр ярих гэж байгаа бол хуралд оролцох шаардлагагүй" гэж хэлээд гарч одсон гэх мэдэлэл байна. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

С.Эрдэнийг УДШ-ийн лавлагаа, УБЕГ-ийн дараах мэдээлэлд үндэслэж БҮРТГЭЖЭЭ
С.Эрдэнийг УДШ-ийн лавлагаа, УБЕГ-ийн дараах мэдээлэлд үндэслэж БҮРТГЭЖЭЭ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.