Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг сунгав

Бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдон, цагдан хоригдож буй МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. 

Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодсон хэрэгт холбогдон шалгуулж буй Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 4-нд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан. Улмаар үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм. Уг цагдан хорих 20 хоногийн хугацаа дөрөвдүгээр сарын 23-нд дууссан бөгөөд үргэлжлүүлэн 10 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргаж байсан билээ.

Сүүлд гаргасан 10 хоног цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болсон учраас шүүхээр дахин хэлэлцсэн нь энэ юм. 

Эргэн сануулахад, хохирогч болох Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. 

Н.Алтанхуяг: Ч.Өнөрбаяраа, чамайг нэг өдөр Монголын ард түмэн дүүжлэнэ шүү!
Н.Алтанхуяг: Ч.Өнөрбаяраа, чамайг нэг өдөр Монголын ард түмэн дүүжлэнэ шүү!
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.