Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батчулууны хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан ч прокуророос буцаажээ

Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуун онигоо хэмээн хүчирхийллийн шинж чанартай гэмт хэргийг ярьснаас үүдэж цагдаагийн байгууллагад дуудагдаад байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар хэрэг нээн шалгаж  эхэлсэн талаар цагдаагийн байгууллага мэдээлээд багагүй хугацаа өнгөрлөө. Эх сурвалжуудын хэлж буйгаар уг хэрэгт Б.Батчулуун болон өөр хэд хэдэн хүнийг холбогдуулан татаж мэдүүлэг авчээ. Тэдний мэдүүлэг хоорондоо зөрөх, өөрчлөгдөх явдал ч гарсаар байгаа гэнэ. Мөн хохирогч бүсгүй ч дуудагдаж мэдүүлэг өгсөн сурагтай.

Гэвч уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болох саналаа цагдаагаас прокурорт шилжүүлсэн гэнэ. Харин прокурорын зүгээс шалгах ажиллагаа дутуу хийгдсэн хэмээн буцаан дахин шалгаж эхэлсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ЭМЯ: Ковидын 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ
ЭМЯ: Ковидын 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.