Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 1169 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 25364 болж байна. 1039 нь Улаанбаатарт, 129 нь орон нутагт, 1 нь эмнэлгээс шалтгаалах байна. Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
- Ховд 9
- Дархан 21,
- Эрдэнэт 3,
- Сэлэнгэ 2,
- Төв 30,
- Дундговь 6,
- Хэнтий 2,
- Архангай 1,
- Увс 7,
- Баян-Өлгий 2,
- Завхан 2,
- Өвөрхангай 4,
- Завхан 23,
- Дорнод 5,
- Сүхбаатар 11,
- Говьсүмбэр 3,
Ингэснээр дотоодын халдвар 24789
Эмнэлгээс шалтгаалах халдвар 85,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 442,
Улаанбаатарын халдвар 21896,
Аймаг, орон нутгийн халдвар 2893 болж байна.
Сүүлийн 24 цагт 7 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 13346 боллоо.
Нийт 3658 хүн эмчлэгдэж байгаагаас 2166 нь хөнгөн, 869 нь хүндэвтэр, 270 нь хүнд, 58 нь маш хүнд байна.
5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 56 болж байна. Тодруулбал,
71 настай эрэгтэй 4 сарын 8-нд онош батлагдсан
36 настай эрэгтэй 4 сарын 19-нд онош батлагдсан
93 настай эмэгтэй 4 сарын 1-нд онош батлагдсан
83 настай эмэгтэй 4 сарын 5-нд онош батлагдсан
65 настай эрэгтэй 4 сарын 20-нд онош батлагдсан" гэлээ.