Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.АНАНДБАЗАРЫГ УНАГАХ УЛС ТӨР ЮМ БОЛ АРД ТҮМЭНД АШИГТАЙ ЭРГЭЛЭЭ!

УИХ-ын гишүүн, Сод монгол группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын охид эмэгтэйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн зуу зуун кейс ил болж, орон даяар "Metoo" хөдөлгөөн өрнөж байна. Анх Б.Сүндаръяа гэх бүсгүй энэ тухай мэдээллийг олон нийтэд дэлгэснээр Ц.Анандбазарт дарамтлуулсан байж болзошгүй зуу, зуун эмэгтэйчүүд өөрт тохиолдсон явдлаа хуваалцжээ. 

Харин энэ явдлыг зарим хүрээнд Ц.Анандбазарыг унагаах гэсэн улс төрийн зорилготой гэж ярилцаж байна. Тодруулбал, Ц.Анандбазар хуурамч шатахууны хууль бус бизнесийг шүүмжилж, зогсоох гэсэн оролдлогынхоо төлөө улс төрийн том акцад өртсөн гэх. Магадгүй энэ нь түүнийг хамгаалах нэг төрлийн арга хэлбэр ч байж мэдэх.

Чухамдаа төр эргүүлэх улс төрийн том зорилго, акц байсан ч түүнээс илүү ард түмний эрх ашиг, эрх чөлөө чухал. Нэг ёсондоо Ц.Анандбазарыг унагах улс төрийн зорилгоос охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг унах ёсгүй. Энэ хэрэг үүнээс ч илүү өндрийг авч, охид эмэгтэйчүүдийн эрх хамгаалагдах ёстой юм. 

Тиймээс Монгол Төрийн парламентад суусан, хууль тогтоох, хууль сахиулах онцгой үүрэг хүлээх хүн ийм ёс бус, зүй бус үйлдэлтэй байж хэрхэвч болохгүй. Энэ хэрэгт ХЭҮК анхаарлаа хандуулж, Ц.Анандбазарыг тайлбар хийхийг зөвлөсөн. Одоог хүртэл тэрээр энэ тухай тайлбар хийгээгүй байна. Мөн ЦЕГ-аас хохирогчдын мэдээллээр шалгаж эхэлсэн талаар мэдээлэл ч байна. 

Манайд улс төрийн акц байсхийгээд л болдог. Бүр төр эргэх хэмжээнд ч хүрч байсан удаатай. Тэр нь ард иргэдэд биш хэсэг бүлэг улстөрчдөд л ашигтай үлддэг. Үнэхээр энэ акц Ц.Анандбазарыг унагах улс төр юм бол харин ч ард түмэнд ашигтай талдаа эргэж байна!

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Э.Даваахүү: Медалийн тавцанд гарна гэсэн итгэлтэйгээр бэлтгэлээ хийж байна
Э.Даваахүү: Медалийн тавцанд гарна гэсэн итгэлтэйгээр бэлтгэлээ хийж байна
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.