Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халдвар илрээд 8 хоноход ямар ч эмч, эмнэлэг холбоо барьсангүй”

Коронавирусээр халдварлаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчлэх шийдвэрийг Эрүүл мэндийн яам гаргаад байгаа билээ.

Ийнхүү гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст анхаарал, хяналт тавих асуудлыг ХӨСҮТ хариуцах үүрэгтэй.  Тэгвэл энэ асуудал цалгардаж байгаа тухай иргэд мэдээлсээр байна.

Тухайлбал, иргэн Г халдвартай нь батлагдаад өөрийн хүсэлтээр гэртээ эмчлүүлэхээр болсноос хойш 8 хоногийн хугацаанд ХӨСҮТ, холбогдох эмнэлгийн байгууллагаас ямар нэгэн хяналт тавих, биеийн байдал асуух зэргээр холбоо тогтоогоогүй байгаа талаар мэдээлж байна.

Иргэн Г энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Надтай нэг ч удаа холбоо бариагүй. Нэг дэх өдөр өргөдөл авахаар манайд ирэхдээ гэрийнхнээс маань шинжилгээ авч, гарын үсэг зуруулаад явсан. Тухайн үед эмч нараас “Би ямар эм тан уух вэ” гэхэд “Халуун хоол цайгаа уу” л гэсэн. Би гайхаад “Ямар ч эм тан эмчилгээ хийхгүй хэрэг үү” гэхэд “Витамин C D уу” гэсэн. Өөр юу ч хэлээгүй. Холбоо барьж хяналт тавьж байгаа гэдэг нь ёстой худлаа гэж хэлмээр байна. Би аргаа бараад 100, 119 дугаарууд руу залгаж учир байдлаа хэлээд нөдөд зөвлөгөө өгөх хүмүүстэй холбож өгөөч гэхэд бид нар мэдэхгүй гэдэг ганц л хариулт хэлсэн. Сүүлдээ намайг залуу хүн хоёрт хөнгөн өвчилсөн болохоор ингээд тоохгүй хаячихдаг юм болов уу гэж бодож залгахаа больсон. Надаас гадна ийм байдалтай хэчнээн хүн байгааг мэдэхгүй байна. Утасны цаана дандаа муухай ааштай хүмүүс байх юм. Бүхэл бүтэн улсын хэмжээнд зөвлөгөө өгчих чадвартай хүн олдсонгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: shuurhai.mn 

ХӨСҮТ: Коронавирусийн 481 тохиолдол бүртгэгдсэнээс 10 аймагт 77 хүн халдвар авчээ
ХӨСҮТ: Коронавирусийн 481 тохиолдол бүртгэгдсэнээс 10 аймагт 77 хүн халдвар авчээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.