Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хурц: Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн би Баатараас уучлалт гуйна

Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн болох талаар ТЕГ -ын Хэвлэл мэдээлэлийн албанаас өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц ярилцлага өгчээ.

Энэ талаар найруулагч Б.Баатар өөрийн твитер хуудснаа ингэж жиргэжээ. “ Тагнуул нь улс эх орны язгуур эрх ашиг, аюулгүй байдлын тулд гүйцэтгэх ажил явуулах тусгай эрхтэй. Харин гүйцэтгэх ажлын материалыг олон нийтийн сүлжээгээр цацах нь хуулиа гишгэж улстөржүүлсэн зорилго гэсэн бол Б.Хурц уг ярилцлагадаа “ Нэгэнт шалгагдаж эхэлсэн учраас нуух юм алга Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн гэхдээ бидний хайж байсан зүйл байгаагүй Б.Баатар хувь хүнийхээ хувьд гомдолтой явдаг байх.

Тэрийг ойлгож байна. Хэзээ нэгэн цагт нүүр тулж уулзах үед би уучлал гуйж чадна гэжээ. Харин У. Хүрэлсүх, Б.Баатар нарын утасыг чагнасан материалыг олон нийтэд цацсан зэрэг тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын материалыг олон нийтэд цацдаг нь уг байгууллагыг улстөрийн байгууллага болгон хувиргасан асуудлаар хариулахаас татгалзсан байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь Eguur.mn сайтаас унших боломжтой.

Хэсэгчилсэн хөл хорио тогтоохдоо түр журмын дагуу 24 цагийн өмнө иргэдэд урьдчилж мэдэгдэнэ
Хэсэгчилсэн хөл хорио тогтоохдоо түр журмын дагуу 24 цагийн өмнө иргэдэд урьдчилж мэдэгдэнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА