Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэсэгчилсэн хөл хорио тогтоохдоо түр журмын дагуу 24 цагийн өмнө иргэдэд урьдчилж мэдэгдэнэ

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдлаа. 

Мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Улаанбаатарын хэдэн хороо эрсдэлтэй байна вэ. Гэрээр эмчлэх тооцоог хэрхэн хийсэн бэ. Орны хүрэлцээ ямар байгаа вэ?

-С.Амарсайхан: Өнөөдрийн байдлаар 1,000 гаруй ор нөөцөд байна. БЗД-ийн 26, 16, БГД-ийн 14 дүгээр хороо гэх мэт ер нь хороо дүүргээр голомтолсон. Иймд хэсэгчилсэн хязгаарлалт хийгдэж байгаа.

Гэрээр эмчлэх түр журам батлагдсан. Шинж тэмдэг багатай, хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлуудыг гэрээр тусгаарлана. Иргэн өөрөө гэрийнхэнтэйгээ байхгүй гэвэл тусгаарлах байранд байлгана.

-Дөрвөн сарын хугацаанд манай улс коронавирустэй тэмцлээ. Энэ хугацаанд үр дүн гарсангүй. Хэсэгчилсэн хөл хорионы шинжлэх ухааны үндэс нь юу вэ. Хэсэгчилсэн хөл хорио тогтоох байршлуудаа урьдчилж мэдэгдэх үү? 

-Вакцины нөөц дуусаагүй. Өнөөдрийн байдлаар 223 мянган хүнийг вакцинжуулаад байна. Одоо 240 гаруй мянган тун вакцины нөөц байна. Дараагийн татан авалтууд ирнэ. Дараагийн вакцины татан авалтууд дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт хийгдэнэ. Хэсэгчилсэн хөл хориог тогтоохдоо түр журмын дагуу урьдчилж 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ. Зайлшгүй мэдэгдэж, мэдээллээр бүрэн хангана.

С.Амарсайхан: Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Үйлдвэр үйлчилгээний байгууллагуудад цагийн хязгаарлалт хийнэ
С.Амарсайхан: Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Үйлдвэр үйлчилгээний байгууллагуудад цагийн хязгаарлалт хийнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА