Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Үйлдвэр үйлчилгээний байгууллагуудад цагийн хязгаарлалт хийнэ

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдлаа. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан албаныхан мэдээлэл хийж байна.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Бид гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа.

Цаашид хатуу хөл хориог тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 5-н хүртэл одоо байгаа улбар шар түвшиндээ байхаар шийдлээ.​ Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан зохицуулалт, зөвлөгөө гаргана.

Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзлээ” гэлээ.

Н.Алтаншагай: Байгаа цаг хугацаандаа чин сэтгэлээсээ ажиллана
Н.Алтаншагай: Байгаа цаг хугацаандаа чин сэтгэлээсээ ажиллана
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.