Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс “Covid-19” илрүүлэх оношлуурыг ашиглаж эхэлнэ

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс "Covid-19" илрүүлэх оношлуурыг тун удахгүй ашиглаж эхлэхээр болжээ.

Энэ талаар оношлуур бүтээж буй багийн гишүүн, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар мэдээлэл өгөв. Тэрээр "ЭМЯ-ны ёсзүйн хорооны /2021.3.18/ хурлаар манай багийн бүтээсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрсөн. Даваа гаригаас хэрэглэж эхлэх байх" гэлээ.

Одоогоор шүлснээс Covid-19 илрүүлэх шинжилгээнд шаардлагатай урвалж 1000 ширхэг байгаа аж. Хэрэв шаардлагатай урвалжуудыг гаднын улсаас татаад авчихвал өдөрт 10-20 мянган шинжилгээний бэлдэцийг тус багийнхан нийлүүлэх гэнэ. 

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын давуу тал:

  • Судалгааны ажил 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сар хүртэл үндсэндээ гурван сарын турш хэрэгжсэн. Ингээд хоёрдугаар сарын 24-ний өдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Covid-192ийн халдвартай нь батлагдсан 60 өвчтөнд оношлуурын чанарын хяналтыг хийхэд шүлснээс халдвар илрүүлэх арга нь 100 хувийн мэдрэг чанартай гэсэн үр дүн гарсан байна.
  • Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлж чадаж байгаа нь нотлогджээ.
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг  бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийнэ.
  • Уг оношлуураар шинжилгээ өгөхөд 30 минутын өмнө юм ууж, идээгүй байх шаардлагатай аж.
ЦЭРГИЙН БАЯР: 2000 хятад цэргийн эсрэг 2 их буу, 4 пулемёт, 400 хүнтэй АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ түүхэн гавьяа байгуулжээ
ЦЭРГИЙН БАЯР: 2000 хятад цэргийн эсрэг 2 их буу, 4 пулемёт, 400 хүнтэй АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ түүхэн гавьяа байгуулжээ
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.