Эх сурвалж: iKon.mn
"Тавантолгой-Зүүнбаян", "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц болон цаг үеийн асуудлаар "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил үерийн усанд угаагдсан, чанаргүй төмөр зам" зэрэг мэдээлэл ташаа, баримт нотолгоогүй болохыг тэрбээр хэлээд "Тавантолгой төмөр зам" компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын захиалагчийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус чиглэлийн төмөр замын ажилд чанарын хяналтыг хариуцан ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажпыг батлагдсан норм норматив, захиалагчийн техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэдэг.
Тус компанийн инженер, техникийн ажилтнууд төслийн талбайд хэвийн, тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтэц үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.
Мөн тэрбээр наймдугаар 18-ны буюу өнөө өглөө 07:00 цагт төмөр замын дроноор авахуулсан зургийг үзүүлээд
"Энэ зуны хугацаанд зургаан удаагийн бороо орсноос яг энэ хэсгээр гурван удаагийн усархаг бороо орж, төслийн талбай усанд автсан.
Говийн үер усны асуудал жил бүр давтамжтайгаар болж, говийн ус гарч ирдэг. Говийн ус бол бороо орсны дараа зөвхөн урсгах хүчээр тухайн хэсгийн газрын өндөрлөгөөс дайран өнгөрөх байдлаар урсдаг учраас зөвхөн эвдлэн сүйтгэх хүчтэй ус урсаж байдаг. Байгалийн энэ үзэгдлийг хэн ч урьдчилан таамаглах боломжгүй, зөв цаг агаарын мэдээнд үндэслэж ажлаа зөв төлөвлөж зохион байгуулах хэрэгтэй.
Үндсэн далан бол цаагуур явж байгаа ба төмөр замын гүүр барихаар хажууд нь кэмп нь гарчихсан хэсэг газар байгаа. Энэ гүүрийн хэсэг газрыг бид усыг нь өөр хэсгээр дамжуулан өнгөрөөгөөд одоо түр тавьсан төмөр замын рейс төмөр үе угсарсан байгаа. Энэ үе угсарсан дээр хоёр хоолой дээр тавиад жижиг хэмжээний усыг нэвтрүүлж байсан. Усны хэмжээ нэмэгдээд ирэх үед энэ даланг албаар сэтэлсэн. Албаар сэтэлж гаргахгүй бол үндсэн далангаа нураах, норгох аюул үүсэх байсан. Нэг удаадаа 16, дараагийн удаа 18 цагийн турш усыг урсгаж өнгөрөөсөн.
Түр замыг ямар зориулалтаар тавьдаг гэхээр дэд бүтцийн ажлыг цаг хугацаа алдалгүй тавихын тулд гүүр баригдаж амжаагүй байгаа учраас гүүрийг зөвхөн тойруулсан 1.5 км урттай ийм л зүйл. Тэгэхээр зөвхөн энэ хэсэгт орсон усны асуудлаас болж 416 км төмөр замын бүтээн байгуулалтыг харлуулах гэсэн мэдээллийг иргэдэд өгч болохгүй" гэдгийг тайлбарлалаа.
Тиймээс "Чанарын асуудал байвал манай компаниас асуу. Манай компани энэ хоёр төмөр замын талаарх хариуцлагыг хүлээнэ" гэдгийг тэрбээр төгсгөлд нь хэлэв.
"Гашуунсухайт талдаа 42, Зүүнбаян талдаа 47 км төмөр зам баригдсан"
Төслийн талаарх мэдээлэл
Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл" ХХК ажиллаж байна.
Одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
300 гаруй инженер техникийн ажилтан, 1,470 ажилтан, 513 машин техниктэй үйл ажиллагаагаа явуулж байна.
- ПК 00+000 - ПК 208-500 хооронд доод бүтцийн газар шорооны ажил 92.6%
- доод бүтцэд гарсан эвдрэл гэмтэл засварлах ажил 75.03%
- дөрвөлжин хоолойн ажил 93.32%
- дугуй хоолойн ажил 91.19%
- дам нуруу, гүүрийн ажил 60%
- жаазан гүүрийн ажил 76.24%-тай байгаа бөгөөд эхний 58 км төмөр замыг угсраад байна.
Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломж бүрдэж, нийлүүлэлтийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ. Одоогийн байдлаар БНХАУ-руу экспортлох нүүрснийг авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр зам ашиглалтад орсноор уг зардал 4 дахин буурч, 8 ам.доллар болох юм. Үүнийг дагаад зөвхөн төмөр замын боомтоор жилдээ 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам
Тавантолгой-Зуүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумьн Таван толгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд баригдах бөгөөд төмөр замын урт нь 414.6 км үргэлжлэх бөгөөд нэг ертөө, 6 зөрлөгтэй, төмөр замын гольн даац нь 25 тонн. Тус төмөр зам нь 27 гүүр, 594 хоолойтой байх аж.
Төслийн захиалагчаар "Монголын төмөр зам” ТӨХК, ерөнхий гүйцэтгэгч Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, төмөр замын дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр "УБТЗ” ХНН, Захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээг “Тавантолгой төмөр зам" ХХК гүйцэтгэн ажиллаж байна.
Одоогоор доод бүтцийн газар шорооны ажил 98%
- хоолойн ажил 94%
- гүүрийн ажил 67.9%
- дээд бүтцийн эхний 50 км төмөр замыг угсраад байна.
Энэхүү төмөр замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолоод байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмальн орд газрууд нийт 37 байна.
Үүнд: Тавантолгойн нүүрсний орд, Цагаан суврагьн зэсийн орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Харцат уул, Тохом, Дадын хар уул, Дулаан уул, Оюут улаан, Өндөр жавхлан, Зөөвч овоо, Хашаатын говь зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6 орчим тэрбум тонньн нөөц бүхий баялагтай. Төмөр зам баригдсанаар эдгээр орд газар эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм гэв.
Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт талдаа 42, Зүүнбаян талдаа 47 км төмөр зам баригдсан байна.