Реппер дуучин Баярсайхан буюу Rokit bay бага насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж Монгол тоглоом бүтээжээ. Онц Дүмд цуврал бүтээлээ хийж дууссаныхаа дараа заавал тоглоом зохион бүтээнэ гэж олонд амлалт өгч байсан тэрээр урт хугацаанд хөдөлмөрлөсний эцэст мөрөөдөлдөө ийнхүү хүрч байна. Frigile адал явдалт, аймшгийн тоглоомын туршилтын хувилбар өнөөдөр татаж авч тоглоход бэлэн болсон төдийгүй Монгол улсаас үнэгүй тоглох боломжтой гэнэ.
Тоглоомын бүтэн хувилбар энэ оны нэг, эсвэл хоёр дугаар улиралд бэлэн болох бөгөөд хүмүүсийн санал сэтгэгдлийг хүлээн авахдаа таатай байх болно гэдгээ хэлсэн юм. Тоглоомын тухай ямар ч мэдлэг, чиглэлгүй байсан ч реппер залуу Онц Дүмд-ийн багийнхан болон шинэ гишүүдтэйгээ зорьсон зүйлээ ийнхүү амжилттай биелүүлж олон залуусын талархлыг хүлээгээд байна.
Шуурхай.мн