Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эртний далай” цогцолборт энэ зуны хамгийн том шоу болох гэж байна

“Эртний далай” цогцолборт энэ зуны хамгийн том шоу болох гэж байна

Өнгийн цэцэг алагласан зуны зугаатай өдрүүдийг доргиох шоу “Эртний далай” амралт, аялал жуулчлалын цогцолборт тав дахь жилдээ болох гэж байна. “Эвийг эрхэмлэгч гоо хатан 2019” тэмцээн 2019 оны наймдугаар сарын 9-11-нд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Алаг царын голд орших “Эртний далай” амралт, аялал жуулчлалын цогцолборт болно. Хэрэв эрхэм уншигч та энэ тэмцээнд оролцож, амьдралынхаа хуудсанд өнгө алаг дурсамж нэмэхийг хүсвэл 20 мянган төгрөгөөр тасалбарыг худалдан авах боломжтой. Зөвхөн тэмцээнд оролцохоос гадна Хөвсгөл далайгаар аялах боломжтой юм. 

“Эртний далай” амралт жуулчлалын цогцолбор 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нэг удаадаа 150 хүртэлх хүнд үйлчлэх хүчин чадалтай. Байгуулагдаад 10 жил үйл ажиллагаа явуулж буй “Эртний далай” амралт, аялал жуулчлалын цогцолборт амрахаар ирсэн үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл өндөр байдаг бөгөөд “Эвийг эрхэмлэгч гоо хатан” тэмцээн олон нийтийн хүсэн хүлээдэг тэмцээний нэг болжээ.  

Хөвсгөл нуурын тухай товчхон: 

Хөвсгөл нуур нь долоон сая орчим жилийн өмнө үүссэн нуур юм. Эртний цаг үед хамаарах ийм төрлийн нуур дэлхийд ердөө 13 байдгийн нэг нь Хөвсгөл билээ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. Нуурын талбайн хэмжээ 2760 ам.километр, өргөн нь 34-36 километр, урт нь 136 километр, 262 метрийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь далайн түвшнээс дээш 1645 метр өндөрт оршдог. Эргийн шугамын нийт урт 414 километр, усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 километр талбайгаас усажна. Дэлхийн цэнгэг усны нэг хувийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70 хувь нь 100 метрээс илүү гүн байдаг. Сибирийн хадран, зэвэг зэрэг 12 зүйл загас амьдардаг. Жилийн сүүл хэсэг буюу арваннэгдүгээр сарын сүүлийн хагас гэхэд бүрэн хөлддөг бөгөөд мөсний зузаан нь нэг метр болдог. Хөвсгөл нуурт Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн дөрвөн арал бий. Эдгээрээс хамгийн том нь “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, гурван километр урт, хоёр километр өргөн, 5.8 ам.километр талбайтай битүү ой модоор хучигдсан байдаг. 

Хөвсгөл нуурын ай сав бүхий байгалийн цогцолбор газрыг 1992 онд Тусгай хамгаалалтын газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулжээ. Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 зүйл ургамал бий. Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдгаараа онцлог. Хөвсгөлийн ай сав газрын 28 хувийг ой мод эзэлдэг. Үүнээс 255-420 га талбайг хамран улиангар, хавтага навчит хус, анхилуун улиас, сибирийн гацуур, сибирийн шинэс, эгэл нарс, сибирийн хуш, сибирийн жодоо ургадаг. 

 

 

 

 

 

 

Ухаалаг гар утсанд Монгол хэлтэй GPS суулгах Заавар
Ухаалаг гар утсанд Монгол хэлтэй GPS суулгах Заавар
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.