Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Хүүхдийг аз жаргалтай болгох үгс\“ Үг бол зүрх!

Цуврал 8 - Япон улсын соёлоос

Өдөр тутамдаа хүүхэд ямар үг эхээсээ сонсохоосоо шалтгаалж хүүхдийн өсөлт дэвшилт, ертөнцийг харах цонх нь шалтгаалж байдаг. Бүхий л үгс ердөө гурван төрөлд л хамаарагдана. Нэг нь бусдыг аз жаргалтай болгох үг буюу "шидэт үг". Хоёр дахь нь бусдыг сэтгэл санаагаар гутраах үг буюу "цээрлэх үг", хамгийн сүүлийнх нь аль ч биш. Бидний амнаас гарч буй үг бүхэн дээрх гурван төрлийн аль нэгд хамрагдаж байдаг. "Хоолоо идсэн хүүхэд аав шигээ том, хүчтэй болдог юм даа уг нь, идвэл ээж нь баярлана, гэхдээ идэхгүй бол ээж нь хүчлэхгүй ээ!" шидэт үг. Энэ бол хүүхэддээ өөрөөр нь сонголт хийлгэх боломжийг өгч буй шидэт үг. "Хоол үлдээж болохгүй. Заавал хоолоо ид! Үгүй бол алган боов үзүүлнэ гэж мэдээрэй!" цээрлэх үг. Хүүхдийг аз жаргалгүй болгох, хүчилсэн цээрлэх үгсэд багтана. "Яагаад хоолоо идэхгүй байгаа юм бэ? Ид л дээ" аль нь ч биш. Ээжүүдээс цээрлэх үгс харах тохиолдол болбоос ихэвчлэн тэдний хүссэнээр хүүхдүүд нь хөдлөж өгөхгүй байх үе олонтаа. Чимээгүй байхыг хүссэн үед уйлна, орилно, харайлгана. Ном уншиж өгөхийг хүссэн үед ийш тийш үсэрч цовхчоод төвлөрч өгөхгүй байх гэх зэрэг нэрлээд байвал үүнээс олон. Энэ үед эхээс өөрийн мэдэлгүй цээртэй үгс гарчих гээд байдаг талтай. "Яршигтай юм бэ!", "Дургүй хүрчихлээ", "Цаашаагаа яв!" Эдгээр үгсийг олон дахиж сонссон хүүхдийн зүрх шархалдаг. Ээж надад хайргүй юм байна, би хэрэггүй юм байна гэх мэт. Цээртэй үгсийг хэлэх гээд ирэх тэр үедээ ээж уртаас урт амьсгаа аван хэсэг азнахыг бодоорой. Тэдгээр зүү шиг үгсээр сүлбүүлсэн хүүхэд алс ирээдүйд өөртэй итгэлгүй, өөрийн сонголтоор амьдрах чадваргүй болох тохиолдол элбэг ба ерөнхийдөө гутранги, ноомой болон хүжүүждэг. Гэвч цээртэй үгийг нэгэнтээ хэлчихсэн үедээ ямар арга хэмжээ өвөх вэ? Энгийн үедээ хүүхэддээ анхаарал халамж хангалттай тавьдаг, ном уншиж өгдөг, хүүхэдтэйгээ ярилцдаг, тоглодог, инээлгэдэг, унтахад нь нурууг нь илж өгдөг гэх мэт түүнд хайрыг мэдрүүлж чаддаг бол хүүхэд ганц нэг хэлсэн үгэнд тийм ч амар шархлахгүй ээ. Нэгэнтээ хоолой даваад гарчихсан цээртэй үгсийнхээ дараа чухам яагаад ээж нь уурлах болсон, түүнд ямар хайртай болохоо сануулах хэрэгтэй.

Ээнээгийн тэмдэглэл 

С.БАЯРЦОГТ ОЮУТОЛГОЙН ХУВЬЦААНААС ЯМАР ХЭМЖЭЭНИЙ АШИГ ХҮРТСЭН БЭ?
С.БАЯРЦОГТ ОЮУТОЛГОЙН ХУВЬЦААНААС ЯМАР ХЭМЖЭЭНИЙ АШИГ ХҮРТСЭН БЭ?
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.