Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголчууд жагсах эрхээ эдэлж сурч байна…

Монголчууд жагсах эрхээ эдэлж сурч байна…

Өчигдрийн жагсаалын 10 сайн зүйл

1. ЭРҮҮЛ ЖАГСААЛ Цагдаа нар иргэдийг архи уусан эсэхийг шалгаж оруулсан.

2. АЮУЛГҮЙ ЖАГСААЛ Жагсагчид хууль хүчний байгууллагууд анх удаагаа хамтран ажиллаж хамгаалалын хашаа босгож аюулгүй байдлыг анхаарсан.

3. СЭТГЭЛТЭЙ ЖАГСААЛ Тэсгим хүйтэнд даарсан нэгэндээ сайн дураараа халуун цай, аарц барьж ирсэн иргэд нилээдгүй байлаа.

4. ХАЛАМЖТАЙ ЖАГСААЛ Зохион байгуулагчид өндөр настан, эмэгтэйчүүдийг зогсоолд байршуулсан автобус, машинуудад оруулж дулаацуулан халамжилсан.

5. ЗАЛУУСЫН ЖАГСААЛ Өмнөх жагсаалуудаас илүү их залуучууд оролцсон жагсаал болов. Бүр гэр бүлээрээ өлгийтэй хүүхдээ хүртэл авч иржээ.

6. СОЁЛТОЙ ЖАГСААЛ Жагсаал дууссаны дараа хог, тамхины ишээ хүртэл түүж цэвэрвэсэн соёлтой жагсаал болов.

7. ҮНДСЭРХЭГ ЖАГСААЛ Олон иргэд үндэсний хувцастай ирсэн байв. Жагсаалын төгсгөлд жагсагчид бүгд төрийн ордоныг тойрч Их Эзэн Чингис Хааныхаа хөшөөнд өвдөг сөгдөж мөргөв.

8. ТАЛЦАЛГҮЙ ЖАГСААЛ Анх удаа намчирхал талцалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагууд нэгдэв.

9. ОДУУДЫН ЖАГСААЛ Жагсагчдийн дунд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Дагвадорж, Дэлгэрмөрөн, МС Ариука, тэргүүтэй олон эрхмүүд сэтгэлээрээ ирсэн байв.

10. ОЛУУЛАА ЖАГСААЛ Идэр есийн хүйтэнд, ид ажлын өдөр, ажлын цагаар 30,000 гаруй хүн цугласан эв нэгдэлийн жагсаал боллоо.

Д.Оюунхорол: Өнөөдөр гартаа зарчим барьдаг лидерүүд, өндөр төвшний эрэмбэтэй төрийн зүтгэлтнүүд хомсдож байна
Д.Оюунхорол: Өнөөдөр гартаа зарчим барьдаг лидерүүд, өндөр төвшний эрэмбэтэй төрийн зүтгэлтнүүд хомсдож байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА