-“МАНАН-гийн гурван найз” цуврал нийтлэлийн нэгдүгээр хэсэг-
МАНАН хэмээх гэмт бүлэглэлийн гол төлөөөлөгч гэгддэг Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сүүлийн үед ирээдүйн Ерөнхий сайд болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн гар хөл болдог зарим залуучуудтайгаа энд тэнд сэм уулзаж, элдэв янзын хор наайруулдаг болжээ. Түүний баруун гар талд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, зүүн гарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар манлайлан дараагийн Ерөнхий сайд болох мань эрийн зам харгуйг засалцахаар харцуй шамлан зүтгэж байна.
МАНАН-гийн ийм гурван этгээдийг үнэндээ Монголын улс төр дэх хамгийн чинээлэг эрүүгийн элменетүүд гээд хэлчихэд нэг их дэгэстүүлсэн хэрэг болохгүй болов уу. Учир нь эдгээр гурван “найз”-ын зүсэн бүрийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хууль хяналтынхны өмнө тулж очоод төд удалгүй замхарч алга болсоор байгаа билээ. Тэр бүгдийг энд тоочих нь бараг илүүц биз. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах талаар асуудал хөндөн хөөцөлдөж яваад учир битүүлгээр амиа алдсан Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн үхлийг ойр орчмынх нь хүмүүс одоо болтол тэнд лицензтэй талбай эзэмшин аархаж буй Б.Чойжилсүрэнтэй холбон хардсаар байгаа юм. Мөн Н.Номтойбаярын багын найзыгаа хутгалсан “Le Triskell” хэмээх Франц рестораны хэрэг нь мөрдөн байцаалтын явцад илбэ шидийн үзэгдэл мэт түүнд өөрт нь ашигтайгаар эргэж замхарсан бөгөөд урьд нь 7 жил туслахаар нь ажиллаж байгаад түүний байнгын зодуур, дарамтыг тэсэлгүй эрүүгийн хамаг хэрэг, булхайг нь нэгмөсөн дэлгэж хаяад гадаад руу оргож зайлсан Б.Батзоригийн аавын үхлийн шалтгааныг хуулийнхны хэн нь ч үнэн зөвөөр тогтоосонгүй. Амьдралдаа нэг ч өдөр хувийн компани байгуулан бизнес хийж үзээгүй шахуу Ж.Мөнхбат нь 3 тэрбумаар байр худалдаж авсан санхүүгийн тооцоогоо олон нийтийн шахалтаар арга буюу танилцуулахдаа 550 гаруй сая төгрөгийг сох дутааж орхисон хөгтэй явдал гэх мэтээр тоочоод байвал зөндөө их жагсаалт цуварч өгнө.
Тэгвэл саяхнаас тэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 19 дүгээр хороолол дахь Н.Номтойбаярынхаа МАК компанийн байранд тогтмол уулздаг болжээ. Уулзалт ярианых нь гол сэдэв мэдээж хэрэг өнөөх Б.Чойжилсүрэнгээ Ерөнхий сайд болгох “мастер төлөвлөгөө” гэгчийгээ боловруулан, янз бүрийн ухуулга, сурталчилгааны бүх зардалыг түүний “Хурд групп” компаниар даалгаж, тооцоо хийх зэрэгт чиглэж байна.
Ингээд сүүлийн өдрүүдэд Н.Номтойбаяр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ огцруулах гарын үсэг цуглуулахаас гадна МАК компанийнхаа мэдэлд байгаа Цагаан суваргын ордын лицензийг төрд буцааж өгөхгүй байх бүхий л арга саамыг сүвэгчилж буй аж. Мань эр бүр аргаа барахдаа хэдэн жилийн өмнө аавтайгаа хамт хууль зөрчин байж МАН-д хандив нэрээр өгсөн 2 тэрбум төгрөгөө буцааж авна хэмээн дөвчигнөж үзэв. Нэг үгээр хэлбэл, тэр Улс төрийн намын тухай хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж, намд хандивлах мөнгөний хуульд заасан хэмжээ хязгаараас хэдэн зуу дахин давчихсан тийм их мөнгөний булхайгаа илчлээд авчээ.
Б.Чойжилсүрэн Хятадаас авсан гуч гаруй сая ам.доллараа цайруулахын тулд нүүрсийг хэдэн мянган тонноор нь хил давуулж байна. Мөн барилгын компанийнхаа ашгаас x хятадууддаа өгдөг болжээ. Өөрөөр хэлбэл, түүний “Хурд групп” компанийн арав гаруй охин компанийн мөнгө Хятад руу урсаж байгаа аж. Гэлээ ч гэсэн иймэрхүү эрсдэлд хотойхооргүй баян эр тул Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат мэтийн залуу “дайчдаа” тийнхүү уриалан Ерөнхий сайдын суудал руу зүтгэж эхэлжээ.
О.Баяр
Үргэлжлэл бий.