Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг уриалж байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд эрүүл мэндээ эрсдлээс хамгаалах чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ГССҮТ-ийн сургалт мэдээллийн төвийн дарга Б.Түмэн-өлзий, НЭМҮТ-ийн хоол судлаач Б.Туул, ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Т.Мөнхзул, нар оролцожТомуу, томуу төст өвчин,хоолны хордлого,осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, баярын үеэр бэлэг сонгохдоо юуг анхаарах талаарх  мэдээллийг өглөө. 
ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл: Гэдэсний халдварт өвчнүүд  гарч байгаа нь хувь хүнд болон эрүүл мэндийн байгууллагын зардлыг нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд 12 сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд шинэ жил тэмдэглэснээс өнөөдрийн байдлаар 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч тусгаарлагдан эмчлүүлж байна
ХӨРГӨГЧ, ХӨРГҮҮРТЭЙ ДЭЛГҮҮР, СУПЕРМАРКЕТААС ХҮНСЭЭ СОНГООРОЙ 

Хүнсний зүйлсээ төвлөрсөн худалдааны төвүүдээс, хөргүүр, хөлдөөгчтэй газраас сонгоно. Сонгохдоо хадгалалтын горимбыг анхаарна. Амархан мууддаг өндөг, торт, жимс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн зэргийг хөргүүртэй газраас сонгож, шалгаж аваарай. Авахдаа бяцраагүй, өндөгний хальс цуурч, хагараагүй байх ёстой.

Шилтэй болон лаазалсан бүтээгдэхүүн бөмбийсөн, тунадас үүссэн, дотор нь ямар нэг гаднын биет байгаа эсэхийг шалгаж үзэх ёстой.  Ил задгай худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахаас зайлсхийх нь зөв.

ХҮҮХЭД ӨДӨРТ 30 ГР САХАР ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ
Томуугийн халдвар, утаа ихтэй энэ үед хүүхдэд аль болох сахарын орц багатай, хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүн бэлгэнд сонгоорой.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн сонгодог уламжлал бий.
Сахар ихтэй хүнс тогтмол хэрэглэснээр шүдний өвчлөл ихэснэ. Мөн сахар хоосон илчлэг ихтэй, эрүүл мэндэд тустай шимт бодис, уураг байхгүй.

Хүүхэд нэг уут бэлэгнээс дунджаар 300-400 гр сахар авч байна. Ийм хэмжээний сахарыг нэг дор идсэнээр таргалалт үүснэ. Хүүхэд өдөрт 20-30 гр сахар хэрэглэх ёстой. Чихэр ихтэй хүнсийг тогтмол хэрэглэснээр таргалалтаас гадна чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг халдварт бус өвчин үүсэх эрсдэлтэй. Тухайлбал:

  • 500 мл хийжүүлсэн ундаанд 54 гр сахар
  • 500 мл чихэрлэг ундаанд 36 гр сахар
  • 90 гр шоколаданд 54 гр сахар агуулагддаг.

Хүүхдийн бэлгэнд сонгох хүнс:  

  • Сүү, Тараг - Кальц, Д амин дэмээр баялаг
  • Ээдэм- Уургаар баялаг
  • Ааруул- Кальцаар баялаг
  • Цэвэр жимсний шүүс- Сахарын агууламжтай ч хүүхдэд шаардлагатай эрдэс бодис агуулдаг, дархлааг дэмжих нөлөөтэй.
  • Цэвэр жимс- Жишээ нь, ногоон алим, тод өнгөтэй жимс, жүрж зэрэг амин дэмээр хамгийн баялаг байдаг.
МИАТ ТӨХК-ИЙН 12-Р САРЫН 21-НЫ ӨДРИЙН ОМ302 АЯЛЛЫН НИСЛЭГИЙН ТАЛААР
МИАТ ТӨХК-ИЙН 12-Р САРЫН 21-НЫ ӨДРИЙН ОМ302 АЯЛЛЫН НИСЛЭГИЙН ТАЛААР
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.