Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАНАН амь тэмцэж байна!!!

МАНАН амь тэмцэж байна!!!

Улс төрд мөнхийн найз гэж байдаггүй гэдэг. Энэ үгийн бодит илэрхийлэл нь өнөөгийн МАН болжээ. Эрх баригч хүчний дотоод хагарал ил гарч, тогоондоо багтахгүй хэмжээнд томорсныг бид харсаар удлаа. Харин хагарлын эхлэл нь, бас шалтгаан нь юу байсныг МАН дотроо ойлгож байгаа ч, гадна талдаа бүрэн ухахгүй байх шиг. Иймд Тусгаар тогтнолын ордонд хуралдаж буй МАН-ын Бага хурал, түүний гадна талд нь өрнөж буй үйл явцаас багахан дүгнэлт хийхийг хүслээ. 

100 жилийн босгон дээрээ тулж ирээд буй МАН инерцээрээ урагшлавал урагшлах л нам. Энэ намын жолоон дээр суусан хэнбугай ч ямбыг нь эдлээд, ялаас нь зугатаад явж болдог байсан. Харин У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар тэгэхийг хүссэнгүй. МАН-ын залуурыг атгасан даруйдаа энэ намд хагарлыг, Монголын төрд авралыг авчирсан тэмцлийг тэд эхлүүлсэн юм. Намаа хагалан байж эхлүүлсэн энэ тэмцлийг нь зогсоохын тулд тэдэн рүү ирэх дайралт ч ширүүсч буй бололтой. 

Одоогоос хагас жилийн өмнө Тэрэлжид зарласан МАНАН-гаас салах тэмцэл өнөөдөр Тусгаар тогтнолын ордон, Төрийн ордонд үргэлжилж байгааг бид харж байна. Бүр тодорхой хэлбэл, Тэрэлжид болсон МАН-ын бүх шатны Хяналтын хорооны гишүүдийн хурал /2018.06.15/ дээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын гишүүн, намын улс төрийн албан тушаалтан намынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааныхаа төлөө ёс зүйн, сахилгын, цаашдаа албан тушгаалын хариуцлага хүлээдэг байх улс төрийн соёлыг бид нэвтрүүлэх ёстой. Намын үнэт зүйлийг сэвтээж, албан тушаал, ёс зүйн зөрчил гаргасан улстөрч, намын гишүүн, албан тушаалтнуудыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, төрийн албан тушаалд томилох дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөх болно гэдгийг би намын Ерөнхий нарийн бичгийн хувьд цохон тэмдэглэж чадна. МАН МАНАН-гаас салах цаг нэгэнт болжээ гэж тодорхойлж хэлэхийг хүсч байна” гэж анх мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр Монгол төрийг зайдагнасан нам дамжсан бүлэглэлүүдээс, төрийн албан тушаалыг наймаалцдаг улстөрчдөөс, шударга бусын хонгил үүсгэчихсэн МАНАН-гаас салах тэмцэл МАН дотор хүчтэй өрнөж байна. Үүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх ч Бага хурлын индэр дээрээс батлан хэллээ. Тэрээр “Ардын нам олигархиудын нам биш. Ардын нам ардын нам байх ёстой. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс нам намын толгойд гарч, хууль бус зүйл хийж байна. Монголын улс төрд МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс манай намд байна. Ийм байж болохгүй. Үүнийг цэгцлэх нь миний хүслээс гадна ард түмний хүсэл юм шүү. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байгаа. Энэ бол хойч ирээдүйд маань маш хортой. Үүнийг таслан зогсооно” гэж мэдэгдэв. 

Эндээс харахад, Монголын улс төрд МАНАН татсаныг, олигархиуд төрийн албыг наймаалцаж, төрийн эрхийг барьж байсныг МАН, АН дотроос ил хэлсэн нь, илчилсэн нь, тэгээд тэмцсэн нь У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёр л байна. Тиймээс ч тэдэн рүү ирэх дайралт Тусгаар тогтнолын ордонд ч, гадна талд ч хүчтэй өрнөх нь аргагүй. Тэд эхлээд Төрийн ордон дотор У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын суудлыг нь булаах гээд чадаагүй. Тиймээс одоо Тусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалангаас ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг нь авах гэж хичээж байна. Яагаад гэвэл МАНАН амь тэмцэж буй нь тэр юм!!! 

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө
Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.