Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

1924 онд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны үндэс суурь тавигдаж, анхны даргаар нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам ажиллаж эхэлсэн түүхтэй.

     Тэр цагаас хойш Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч С.Удвал нараас эхлээд орчин цагийн эмэгтэйчүүдийн байгууллагын өнгө төрийг тодорхойлж, манлайлан ажиллаж ирсэн үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэлээр 21-р зуунтай золгожээ.

      Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан энэ жил анх удаа нийгмийн салбар бүрт өөрийн эзэмшсэн мэргэжил, ажил үйлс, амжилт бүтээлээрээ олон нийтэд үлгэр дуурайл үзүүлдэг онцгой бүсгүйчүүдийг шалгаруулан “Алунгоо-2018” цомын эздээр шалгарсан шилдэг 13 бүсгүйг олон нийтэд танилцуулан алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12-р сарын 20-ны өдрийн 18:00 цагт Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдана.

        Мөн энэ үеэр 93 жилийн түүхтэй МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД сэтгүүлийн албан ёсны нээлтийг хийнэ. Тус сэтгүүлийн анхны дугаар 1925 онд “Бүсгүйчүүдийн санал” нэртэйгээр хэвлэгдэж байсан бол, 2000 онд “Гоо марал” нэртэй гарч байсан түүхтэй. Ийнхүү 18 жил тасарсан “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл дахин уншигчдад хүрч эхэллээ.

Ю.Шүрэнцэцэг

 

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙГ ШАЛГАРУУЛНА
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙГ ШАЛГАРУУЛНА
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.