“УБТЗ” ХНН-ийн Хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал өнөөдөр боллоо.
Хуралд Оросын талаас “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В. Белозёров, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С. Мишарин, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, ОХУ-ын Төмөр замын тээврийн агентлагийн тэргүүн В.Ю.Чепец, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, “Оросын төмөр замууд” НХН-ийн Татахын захиргааны ерөнхий инженер О.В.Чикиркин, Монголын талаас УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл, “УБТЗ“ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, ЗТХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ, “УБТЗ“ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Хурлаар УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төв коридорын суурь бүтцийн зарим хэсгийг шинэчлэх асуудал, тус нийгэмлэгийн 2018 оны ачаа болон зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг тодотгох, 2019 оны төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
“УБТЗ” ХНН-ийн оросын талын хувь нийлүүлэгч “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров УБТЗ-ын ажлыг дүгнэж хэлэхдээ “Оросын төмөр замуудын үзүүлээгүй гайхалтай амжилтыг УБТЗ хоёр жил дараалан үзүүлж байгаад би үнэхээр их бахархаж байна.” гэлээ.
Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын зарим орлогч дарга нарыг шинээр томилов. УБТЗ-ын Тээвэр хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргаар Г.Ганболдыг, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболдыг томиллоо.
Мэдээллийн эх сурвалж: УБТЗ ХНН