Монгол улсад ОХУ-ын хөдөө аж ахуйн зориулалттай техник нийлүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ-ын Внешэконом банктай 8,4 сая еврогийн үнийн дүн бүхий зээлийн хоёр гэрээ байгууллаа. Одоогоор эхний ээлжийн 5,2 сая еврогийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмжийн сонголтыг хийгээд байна. Гэрээнд Монголын талаас МУХБ-ны Тэргүүн дэд захирал Чулуунбатын Энхбат, ОХУ-ын талаас Внешэконом банкны Ерөнхий захирлын орлогч Даниил Алгульян нар гарын үсэг зурлаа.
Энэхүү төслийн хүрээнд хөдөө аж ахуйн томоохон нийлүүлэгчид болох “Ростсельмаш”,“ Клевер”,“Воронежсельмаш” болон “Велес” зэрэг үйлдвэрлэгчид Монгол улсад үр тарианы комбайн, трактор, хадагч зэрэг 240 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэх юм.
Тухайн төсөл нь хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд 2017 онд тухайн хоёр банк хамтран хөдөө аж ахуйн техникийг манайд нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байсан юм.
Эх сурвалж: https://veb.ru/press-tsentr/35024/