Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү

Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэхийн өмнөх өдрийн орой МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нарын зургаан гишүүнийг хөөхөөр тогтож ТОГТООЛОО үйлдсэн ч гэнэт шийдвэрээсээ буцсан.

МАНХ-ын Хяналтын хороо хуралдаж дээрх таван гишүүнийг хөөх шийдвэрийг гаргасан ч албажуулаагүй гэдгийг тус хуралд оролцсон МАН-ын Хяналтын хорооны гишүүн Х.Болдмандал манай сайтад өгсөн ярилцлагаараа баталгаажуулсан.

Түүний яриаг ЭНД дарж уншина уу. 

Үүний дараа Засгийн газрыг огцруулах чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай маргалдах үеэрээ “Намаас хөөх хүмүүсийн нэрсийг би удахгүй гаргана. МАН ард түмний нам болохоос бус авлигачдын нам биш. Би намаа цэвэрлэнэ. Намаа цэвэрлэх цаг нь болсон. Үүнийхээ төлөө 2020 оны сонгуульд ялагдвал ялагдана л биз. Ялагдлаас айдаг хүн би биш. Олон удаа ялж, ялагдаж үзлээ. Сонгуулиас айдаг жижигхэн хүн биш” гэж мэдэгдсэн.

Түүний энэхүү яриаг сонссон хүмүүс түүнийг тун удахгүй нэр бүхий гишүүдийг намаасаа хөөх нь гэж ярьж байсан. Тэгвэл тэрбээр хэлсэн үгэндээ хүрч буй бололтой.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхний удаад Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарыг намаасаа хөөх шийдвэрийг гаргасан тогтоолоо албажуулахаар болсон аж.

Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах ажлыг манлайлан зохион байгуулцсан. М.Энхболдын улс төрд дэмжиж, дэмнэж хөтөлж оруулсан залуус. Тиймээс ч М.Энхболдыг хүч, бяраа гайхуулах цагаар нэг нь ЗГХЭГ-ын дарга, нөгөө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж үзсэн. У.Хүрэлсүхтэй ил, далд муудалцаж элдвээрээ хэлэлцэн үг, үйлдэл бүрийг шүүмжилж сөрч ирсэн. Тиймээс ч У.Хүрэлсүх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “шүдний өвчин” болсон залуусаа явуулахаа нь шийдсэн нь энэ аж.

Гишүүдтэй хариуцлага тооцож намаас хөөх үйл явц үүгээр дуусахгүй ба дараагийн удаад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Д.Хаянхярваа нарын асуудал яригдаж мэдэхээр байна.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд Голомт банк Глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргалаа
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд Голомт банк Глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргалаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.